2022.03.16
Ж.Бат-Эрдэнэ: Өмнө нь Засгийн газар өөрсдөө концесс дээр алдаа гаргасан, одоо алдаагаа давтаж болохгүй
Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийллээ.
- Миний хувьд чөлөөт бүс байгуулахыг дэмжиж байгаа. Би шинэ нисэх буудлыг байгуулахаас эхлээд ерөнхий төслийг нь удирдаж явсан учраас энэ асуудлыг сайн мэднэ. Урьдчилан газрын асуудлыг хараад 20 орчим га талбайг улсын хэрэгцээнд авч, Засгийн газраар шийдвэр гаргуулсан. Гэвч ар дээр нь “цаадуул” чинь гүйж очоод аймаг, сумын удирдлагаас газар авч маргаан үүсгээд шүүх дээрээ тулсан байдаг. Засгийн газрын тусгай хэрэгцээ манатай хувийн “юм руу” ороод замбараагаа алдсан. Дээрх шиг байдлыг давтахгүй тал дээр анхаарах хэрэгтэй.
- Таавар бооцоот тоглоомын газар гэж байгаа нь казино мөн үү. Казиногийн тухай хууль, Хурдан морины хууль зэрэгт гадаадын хөрөнгө оруулалт орж байж аялал жуулчлалыг татна. Түүнээс ганц төв байгуулснаар жуулчид зорьж ирэхгүй гэдгийг бид олон жилийн туршлагаасаа харж болно. Тэгэхээр хөрөнгө оруулалтын асуудлыг яаж шийдэх вэ. Өмнө нь Засгийн газар өөрсдөө концесс дээр алдаа гаргасан. Алдаагаа давтахгүй бол концесс буруу юм биш шүү дээ...
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn