Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд анхаарах хэрэгтэй
2022.03.01

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд анхаарах хэрэгтэй

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны “Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөтөлбөр” төслийн Монгол Улс дахь Удирдах зөвлөлийн ээлжит хурал боллоо.

Хуралд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Удирдах зөвлөлийн гишүүд болон Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хорооны албаны хүмүүс оролцлоо.

Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд ач холбогдол өгч бодлогоор дэмжих, цаашлаад тэдэнд зориулсан тусдаа сан үүсгэх шаардлагатайг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл онцоллоо.

Хурлаар эмэгтэй бизнес эрхлэгчид санхүүгийн дэмжлэгт хамрагдсан байдал, дэмжлэг авах боломж, нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

ЯМАР МЭДЭЭЛЭЛ АВАВ?

  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөнгөлөлттэй зээлд эмэгтэй бизнес эрхлэгчид хэр хамрагдсан, тэднийг энэ сангаас яаж дэмжсэн байна гэдэг талаар мэдээлэл сонслоо.
  • Эмэгтэй бизнес эрхлэгчид (жижиг, дунд) банкны зээлд хамрагдсан тоон үзүүлэлт, хүйсээр ангилсан статистик мэдээлэл авлаа.
  • Банкнаас бусад санхүүгийн салбараас (Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо) эмэгтэй бизнес эрхлэгчид үйлчилгээ авсан байдлын талаар мэдээлэл сонслоо.
  • Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ямар хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгааг танилцууллаа.

ЯМАР САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРАВ?

  • Жижиг дунд үйлдвэрийг дэмжих сангаас эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжихэд ач холбогдол өгч бодлогоор дэмжих, цаашлаад тэдэнд зориулсан тусдаа сан үүсгэх шаардлагатайг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл онцоллоо.
  • Эмэгтэй бизнес эрхлэгч гэж хэнийг хэлэх вэ гэдэг ойлголтыг тодорхой болгоё.
  • Хичнээн эмэгтэй бизнес эрхлэгч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байна, тэдэнд ямар дэмжлэг хэрэгтэй байна гэдэг тооцоо, судалгааг нарийн гаргая.
  • Эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудал, гарц шийдлийг бодлогын хэмжээнд авч үзэх, цогцоор харах, эрх зүйн орчин бүрдүүлэх цаг болсон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn