
2022.03.13
Баянзүрх дүүргийн дулаан, худаг ус, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэнэ
21-р зуунд тоггүй, 2-3км газар алхаж байж худгаас ус авдаг айл өрхүүд Баянзүрх дүүрэгт олон бий. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан "Шинэ сэргэлт"-ийн бодлого, тэр дундаа Эрчим хүчний сэргэлтийн ажлын хүрээнд хийхээр төлөвлөж байгаа аж.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан “Хамгийн түрүүнд Амгалан дулааны цахилгаан станцын өргөтгөлийг хийх хэрэгтэй. Дараа нь Шархад дэд төвийг ашиглалтад оруулж дулаан, худаг ус, эрчим хүчний асуудлыг шийдвэрлэх замаар ажиллана” хэмээлээ.