Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдлаа
2022.03.04

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийг ахалж ажиллаж байна.

Өнөөгийн байдлаар Монгол улсад уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны нөхцөл, бүтээгдэхүүний чанарын талаарх мэдээлэл ил тод бус, үнэ ханш дэлхийн зах зээлийн үнээс үлэмж доогуур байгаагаас шалтгаалж, манай улсын ДНБ-ий 23 хувь, экспортын 90 хувийг бүрдүүлдэг тус салбараас олох орлогыг ихээхэн бууруулж байна.

Энэ хуулийн төсөл батлагдсанаар уул уурхайн бүтээгдэхүүний эрх зүйн орчин бүрдэж, арилжааны болон гэрээ, хэлцлийн мэдээлэл олон улсын зах зээлд нээлттэй зарлагдах болно. Ингэснээр хөрөнгө оруулагчид найдвартай мэдээллээр хангагдаж, бодитой ханш тогтох, төсвийн орлого нэмэгдэх, улмаар Монгол улсын уул уурхайн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар дээшлэх нөхцөл бүрдэх юм.