Х.Нямбаатар: Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага, шинэтгэлийн бодлогод энэ жил анхаарч ажиллана
2022.02.10

Х.Нямбаатар: Хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага, шинэтгэлийн бодлогод энэ жил анхаарч ажиллана

Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн 20 жилийн хугацаанд дорвитой хэлэлцэж, яригдахгүй орхигдсон хувийн эрх зүйн хөгжлийн цаашдын чиг хандлага, шинэтгэлийн бодлогод энэ жил анхаарч ажиллана гэлээ.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын нэг баталгаа нь Эдийн засаг түүний тусгаар байдал юм. Эдийн засгийн харилцаатай холбоотой аливаа шийдвэр ардчилал, зах зээлийн тогтолцоонд тулгуурлан хүний эрхийг хамгаалахад чиглэж, төр, иргэн, хуулийн этгээд өмчлөгчийн хувьд эрх тэгш байх, эдийн засаг дахь төрийн оролцоо зохистой байх үндсийг бүрдүүлэх нь чухал гэдгийг Хууль зүй, Дотоод хэргийн сайд Х.Нямбаатар онцоллоо.