Б.Баярсайхан: Төр түмний минь үйл хэрэг түвшин амгалан байх болтугай
2022.01.13

Б.Баярсайхан: Төр түмний минь үйл хэрэг түвшин амгалан байх болтугай

Монгол Улсын Шинэ Үндсэн Хууль батлагдсаны 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан УИХ-ын гишүүн Б.Баярсайхан мэндчилгээ дэвшүүллээ.

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: 

Монгол Улсын иргэн Танд ардчилсан шинэ Үндсэн хууль баталсны 30 жилийн ойн мэнд дэвшүүлье!
Тэртээх 1992 оны энэ өдөр шинэ Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөө, парламентат ёс, эрх зүйт төр, сонгуулийн ардчилал, олон намын тогтолцоо, ил тод байдал, шударга өрсөлдөөн, олон нийтийн мэдээллийн эрх чөлөө, нутгийн өөрөө удирдах ёс, олон тулгуурт нээлттэй гадаад бодлого зэрэг ардчиллын тулгуур үнэт зүйлсийг баталгаажуулж өгсөн билээ.
Төр түмний минь үйл хэрэг түвшин амгалан байх болтугай!