2022.01.12

Ж.Ганбаатар: Хөдөлмөр хийж байгаа хүнийг хүндлэх соёлд сургах чиглэлд анхаарах хэрэгтэй байна

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.01.12/ хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

 Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Соён гэгээрүүлнэ гэхээр үндэсний соёл, хүмүүжил, харьцаа гээд олон зүйл багтана. Үүнийг дэмжиж байна. Гэхдээ нэг зүйл орхигдож байгаа нь яаж хүн хөдөлмөр эрхлэх вэ? Хүнийг яаж хүндэлдэг болох вэ гэдэг асуудал. УИХ дотор ч гэсэн хүнийг хүндэлдэггүй маягтай, тийм байдал ч анзаарагддаг болсон. Энэ байдал даамжирахаар даргын араас гүйдэг, дарга болох сонирхолтой болдог юм шиг байгаа юм.

Тэгэхээр соён гэгээрүүлнэ гэдэг дотор хөдөлмөр эрхлэх сонирхлыг төлөвшүүлж өгөөч гэж гуймаар байна.

Социалзимын үед бүх хүн хөдөлмөр эрхэлдэг байсан. Хажуугаар нь өөрийнхөө хоббиг хийдэг байсан. Улсын мундаг тамирчин байсан ч хажуугаар нь засварчин, уурхайчин байдаг. Одоо тэгтэл тэр нь хоёрдугаар байрт тавигдчихсан.

Хөдөлмөрлөж яваа хүмүүсээ бүх зүйлийг зоосны нүхээр хардаг гэчихсэн ад үздэг маягтай. Ийм байдлаар асуудалд ханддаг бол ирээдүйд бид яаж улсаа хөгжүүлэх вэ гэдэг нь үнэхээр бараан байна.

Энэ тал дээр хүмүүст дурдагдаггүй хөдөлмөр эрхлэх, хөдөлмөр хийж буй хүмүүсийг хүндлэх соёлд сургаж өгөөч ээ. Тэгэхгүй бол төр бүх зүйлд анхаарах ёстой гэдэг. Бүгдийг нь анхаарах ёстой. Манайх Социал демократ нам, тиймээ бид бүгдийг нь анхаарах ёстой. Тэтгэвэр тэтгэмж, соёл урлаг, боловсрол, нийгмийн салбар бүгдийг нь анхаарах ёстой, зөв.

Гэхдээ яаж гэдэг талаас нь хэн ч ярьдаггүй. Яаж нуруундаа үүрч явах вэ? Ямар хүмүүс тэдгээр салбарт анхаарал тавих вэ? гэдгийг хэн ч ярьдаггүй.

Одоо хэн туслах вэ? ОХУ 50-60 жил туслаад ирсэн. Бид өөрсдөө бүтээж байж бусад бүх салбараа авч явах ёстой. Хажуудаа чирээд. Өөр улсууд 400-500 ам.доллар өгчихөөд үүгээр амьдарвал амьдар, больвол боль гээд орхидог нийгэм бол биш, манайх тийм чиг баримжаатай биш.

Манайх оюутнууд, хөгшчүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, соёл урлагаа бүгдийг нь. Тэгэхээр нийгмийг бүтээж байгаа салбарыг бид баялаг бүтээгч салбарынхаа суурийг бид бүтээж өгөх ёстой. Танай телевиз үүнийг хийх ёстой.

Соён гэгээрүүлэх гэдэгт нь 5,6-д нь ч хамаагүй хамааруулж өгөөрэй гэж гуйх байна. Ярьдаг байгаасай, хамруулдаг байгаасай гэж хүсч байгаагаа хэлье.