25-аас 32-ын тойргоос Хайлааст руу салдаг уулзвар хүртлэх автозамыг хаана
2009.09.22

25-аас 32-ын тойргоос Хайлааст руу салдаг уулзвар хүртлэх автозамыг хаана

"Зам тээврийн оновчтой систем” төслийн хүрээнд гэрлэн дохионы кабель, хайс шинэчлэлтийн ажлыг Долоон буудлын эцэс, Хайлаастын уулзвар, Төв шуудан, 32-ын тойргийн уулзварт хийснээс гадна инженерийн байгууламжийн 102 худгийн тагийг шинэчилжээ.
Хоёр сар шахам үргэлжилсэн зам засварт улсын төсвөөс 6.5 тэрбум төгрөг зарцуулсан. Мөн Япон Улсын Засгийн газраас төслийн бус шугамаар дөрвөн тэрбум төгрөг олгосныг 32-ын тойргоос МТ шатахуун түгээх станц, Долоон буудлын автобусны зогсоолоос Дамбадаржаагийн замын цагдаагийн пост, Их тойруу-Баянбүрдийн уулзвараас Цагдаагийн гудамж, Сүхбаатарын гудамжаас МУИС хүртэлх замыг шинэчлэхэд зарцуулаад байгаа юм байна. Харин үргэлжлүүлээд хойд зам болох 32-ын тойрог, зуун айлын замуудын засвар, өргөтгөлийн ажил хийгдэнэ. Тухайлбал ирэх баасан гариг буюу энэ сарын 25-нд 32-ын тойргоос Хайлааст руу салдаг уулзвар хүртлэх автозамыг хааж хучилтын ажлыг эхлүүлэхээр болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.