Энэ долоо хоногт зам засварын ажлууд дуусна
2009.09.17

Энэ долоо хоногт зам засварын ажлууд дуусна

Наймдугаар сарын нэгнээс эхэлсэн Энхтайваны өргөн чөлөөний зам засвар, шинэчлэлийн ажил хоёр хоногийн дараа дуусна. Өнөөдөр буюу есдүгээр сарын 17 буюу 10.00 цагаас Төв шуудангийн уулзвар хаагдлаа. Харин маргааш дээрх уулзвар болон Санктпетербург төвийн арын замыг нээнэ. Мөн “Ионсей” эмнэлэгийн урд талд баригдаж буй нүхэн гарцын гүйцэтгэл ирэх бямба гаригт дуусах байгаа. Ингээд есдүгээр сарын 19-ний бямба гаригт Энхтайваны өргөн чөлөө бүхэлдээ нээгдэнэ.

Өнөөдрийн байдлаар Төв шуудангийн уулзвар, МУБИС-ийн урд зорчих хэсэг хаалттай байгаа учир дээрхээс бусад замыг сонгож явахыг жолооч нартаа зөвлөж байна.
Байгаль цаг уурын байдал сэрүүсч зам засварын технологийн горим алдагдахаас урьдчилж зам засч буй ажилчид ийнхүү шаргуу ажиллаж, хугацаанаас нь өмнө ашиглатанд оруулж байгаа юм

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.