2021.12.28
О.Цогтгэрэл: Монголчуудын цалинг бодитоор өсгөчихвөл шийдэх ёстой бүхий л асуудлууд ч өөрөө шийдэгдээд явчихна
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Монголын эдийн засгийг өсөгөж, иргэдийн цалин нэмэгдэхэд ямар шийдэл хэрэгтэй талаар дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа оруулжээ.
Монголын эдийн засаг өсөлгүй, жирийн Монгол хүний бодит цалин ахилгүй энэ хэвээр 10 жил боллоо. Утаа, түгжрэл, ядуурал тэргүүтэй бүх асуудал бол энэ гацсан эдийн засгаас үүдэлтэй. Асуудлын шалтгаан нь тодорхой шиг гарц шийдэл нь ч мөн тодорхой. Жирийн Монгол иргэний цалинг өсгөх. Цалинг л бодитоор өсгөчихвөл шийдэх ёстой бүхий л асуудлууд ч өөрөө шийдэгдээд явчихна. Гэхдээ цалин, орлогыг захиргааны аргаар биш, халамжийн аргаар биш өөрөөр нь эдийн засгаа, чадамжаа томруулж өсгөхөд бүхнийг чиглүүлье.
Таны бодлоор дундаж цалинг 1,000$-т хүргэхийн тулд бид юу хийх ёстой вэ?
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn