2021.12.24

С.Одонтуяа: Төрийн албанаас хууль бусаар халагдсан хүмүүс яагаад ажилдаа эргэн орж чадахгүй байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.24\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Ганибалаас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа зарим арга хэмжээний талаар" тавьсан асуулгын хариултыг сонслоо. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: 

Төрийн албан хаагчдыг халах ажил их бий. Анхны Төрийн албаны тухай хуульд хууль бусаар халагдсан нь шүүхээр тогтоогдвол ажиллаагүй үеийн цалин болон хохирлыг төрийн байгууллага нь хариуцдаг байсан бол шинэ төрийн албаны тухай хуулиар тухайн албан тушаалтан өөрөө төлдөг болсон. Энэ хууль сүүлийн жилүүдэд хэрэгжихгүй байна. Хэн хариуцлага хүлээх вэ? Сүүлийн үеийн мэдээллээр АТГ-аас тухайн байгууллага нь хохирол барагдуулж байна гэсэн мэдээлэл өгч байхыг сонссон.

Энэ асуудал дээр хариулт авъя.Хэдэн төгрөгийг дарга нар нь төлөх байсныг байгууллага нь төлсөн бэ? Шүүх дээр энэ хүн хууль бусаар халагдсан байна гэсэн хэдэн хүн байгаа вэ, энэ хүмүүс яагаад өнөөдрийг хүртэл ажил албандаа орохгүй байна. Ямар шалтгаан байна вэ?  Та нар чадахгүй байна уу эсвэл дээрээсээ ийм үүрэг даалгавар авдаг юм уу?

Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа болон Төрийн албаны зөвлөлийн гишүүд хариуллаа.        

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn