Хүүхэд, залууст парламентын боловсрол олгох хөтөлбөр зохион байгуулагдаж байна
2021.12.27

Хүүхэд, залууст парламентын боловсрол олгох хөтөлбөр зохион байгуулагдаж байна

Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст парламентын боловсрол олгох замаар дуу хоолой, оролцоог нь шийдвэр гаргах түвшинд хүргэх хөтөлбөрийг УИХ-аас хэрэгжүүлж, цуврал уулзалтууд зохион байгуулсаар байна.

  • Маргаашийн удирдагч, манлайлагчид одооноос эхлэн нийгэм, төрийн үйлст оролцох, идэвхи санаачлагатай байх нь чухал.
  • УИХ-аас ард түмний засаглах эрхийг хангасан парламент байх 5 зорилгыг дэвшүүлэн олон нийт ялангуяа залгамж халаа болсон хүүхэд залуучуудтайгаа хамтарч хэрэгжүүлэх болно.
  • Хотын түгжрэл, утаа, эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмж зэрэг нийгмийн өмнө тулгамдаж буй олон сэдвээр бид хүүхэд залуусынхаа санал, шийдвэрийг сонсож, хүлээж авч нийгмийн оролцоог хангадаг болох нь энэ хөтөлбөрийн гол зорилго юм.
  • Эцэг эхчүүд, багш нараас эхлүүлээд шийдвэр гаргах түвшинд томчууд нь хүүхдүүдээ сонсож дэмжин хамтран шийдвэр гаргадаг нөхцөл боломжийг бүрдүүлцгээе.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn