Хан-Уул дүүргийн иргэдэд зориулагдсан хууль зүйн зөвлөгөө, сургалтын бүртгэл эхэллээ
2021.12.17

Хан-Уул дүүргийн иргэдэд зориулагдсан хууль зүйн зөвлөгөө, сургалтын бүртгэл эхэллээ

Хан-Уул дүүргээс УИХ-д сонгогдсон Г.Амартүвшингийн зүгээс дүүргийнхээ иргэд, ААН-үүдэд хуулийн мэдлэг олгох, тэдэнд тулгамдаж буй хууль зүйн асуудлуудад зөвлөгөө өгөх, дэмжих зорилгоор цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл дөрөв дэх удаагийн сургалт 2021.12.24-ний өдөр 12:30 цагаас "Бэлэглэлийн гэрээний эрх зүйн зохицуулалт, Өв залгамжлалын эрх зүйн зохицуулалт" сэдвээр зохион байгуулагдах гэж байна. Сургалт Хан-Уул дүүрэг дэх "Бие төлөөлөгчийн газар", ХУД-ийн 4-р хороо Нью Гарден хотхоны 1414 байр 28 тоотод зохион байгуулагдана.

Тус сургалтаар өмгөөлөл, хууль зүйн салбарт олон жил ажилласан туршлагатай хуульчид ХУД-ийн иргэд та бүхэнд зөвлөгөө сургалт өгөх болно. Хүн бүрд хуулийн эрхзүйн талаар зохих хэмжээний мэдлэгтэй байх хэрэгцээ байдаг бөгөөд энэхүү цуврал сургалтад хамрагдсанаар шаардлагатай хуулийн зөвлөгөөгөө давхар авах боломжтой.

Та бүхэн дараах линкээр орж сургалтад урьдчилан бүргүүлнэ үү.

https://bit.ly/3pXxSiW