Хууль зүйн алба байгуулагдсаны 110 жилийн ойд зориулсан хуралд оролцлоо
2021.12.17

Хууль зүйн алба байгуулагдсаны 110 жилийн ойд зориулсан хуралд оролцлоо

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Монгол улсад Хууль зүйн алба байгуулагдсаны 110 жилийн ойд зориулсан “Монгол улс дахь хувийн эрх зүйн шинэтгэлийн явц, тулгамдаж буй асуудал сэдэв”-т олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо.

Эрдэм шинжилгээний хурлын үеэр хувийн эрх зүйд хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт алдаа, оноо цаашид шийдвэрлэх тулгамдсан асуудлын талаар болон Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хорооноос баримтлах бодлогын асуудлаар санал солилцсон юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Баганагүйгээр гэр оршин тогтнох боломжгүйтэй адил нийтийн болон хувийн эрх зүйн тэнцвэр, шинэчлэлгүйгээр хуулийн засаглал оршин тогтнох боломжгүй юм” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.