Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн 2009 оны 8 сарын тойм
2009.09.16

Дэлхийн банкнаас гаргасан Монголын эдийн засгийн 2009 оны 8 сарын тойм

2009 оны 8 сар - Зэсийн үнийн цочрол Монгол Улсад бусад орнуудтай харьцуулахад илүү хүчтэй нөлөөлсөн нь төсөв болон мөнгөний бодлогын хэт тэлсэн,
валютын ханшыг тогтоосон мөн санхүүгийн салбар хэт халсан байдлууд нөлөөлсөн байна. Энэхүү тоймд зэсийн уналтын нөлөө бусад томоохон зэс экспортлогчид болох Чили, Перу, Шинэ Гвиней болон Замби улсуудын эдийн засагт хэрхэн нөлөөлсөнийг Монгол Улсын эдийн засгийн байдалтай харьцуулан дүгнэсэн.


Засгийн газраас авсан анхны арга хэмжээ нь шуурхай бус болон тохиромжгүй байсан нь оны эцэст макро эдийн засгийг тогтворгүй байдалд хүргэсэн байна. Гэсэн ч Засгийн газраас хямралаас гарах хүчтэй бодлогын шинжтэй ажлуудыг 2009 оны эхээр авч эхлэв. Ийнхүү тууштай арга хэмжээ авсаны улмаас хөгжлийн хамтрагчдаас (ОУВС, АХБ, Япон улс, Дэлхийн банк) санхүүгийн томоохон тусламжуудыг авлаа.

Сүүлийн үед эдийн засгийн өсөлт хэрэглээ, импорт, өргөн хэрэглээний барааны үнэ буурч төсвийн орлого үргэлжлэн унахын хэрээр төсвийн тэнцлийн алдагдал үргэлжилсээр байна. Харин улсын зардал тогтворжиж, 7-р сард төсвийн алдагдал 12 сарын гулсмал нийлбэрээр ДНБ-ий 9.8%-д хүрчээ. 2-р сард 1 тэрбум ам. долларт хүрч байсан худалдааны алдагдал 7-р сард 12 сарын гулсмал нийлбэрээр 0.6 тэрбум ам. доллар болтол буурав. Энэ нь эдийн засгийн уналтаас үүдэн импорт (голчлон үйлдвэрийн бараа) экспортоос (голчлон зэс, алт) илүү хурдтай унасанаас үүдсэн байна. Урсгал дансны алдагдал 4-н улиралын гулсмал нийлбэрээр ДНБ–ий 15.2 хувьд хүрэв. Энэ алдагдлыг ихэнхи хэсгийг гадаадын шууд хөрөнгө оруулалт болон ОУВС-н зээлийн төлбөрийн орлогын урсгалаар санхүүжүүлсэн байна / Source: WB Monthly Report/

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.