
2021.12.10
Дэлхийн наадамд тэргүүлсэн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаярт шагнал гардууллаа
Дорноговь аймгийн Мандах сумын харьяат хөгжмийн зохиолч Шатарын Өлзийбаяр 2021 оны Финляндын мэргэжлийн хөгжмийн наадмыг тэргүүлсэн амжилт гаргасан юм. Түүний шагналыг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Б.Дэлгэрсайхан нар гардууллаа.
Шатарын Өлзийбаяр нь хөгжмийн зохиолчийн дэлхийн наадмаас 6 дахь удаа шагнал хүртэж, Монголын хөгжмийн урлагийг дэлхийд цуурайтуулж яваа уран бүтээлч билээ.