
2021.12.10
Өнөөдөр "Эрдэнэт хот"-ын өдөр тохиож байна
Эрдэнэт хотын тэмдэглэлт өдөр /2021.12.10/ УИХ-ын гишүүн Д.Батлут 13 дугаар сургуулийн 12б ангид “Эрдэнэт хотын бахархал-Алдартнууд” сэдвээр хичээл заалаа.
Тэрбээр "Эл өдөр бид Эрдэнэт хотыг үүсгэн байгуулсан түүхийг дурсаж, хүүхэд, залуусдаа хотынхоо үнэ цэн, бахархал, хөгжил, цэцэглэлтийг таниулдахыг зорьдог" гэлээ.
Сонирхуулахад 1975 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн 12 дугаар сарын 11-ний өдрийн шийдвэрээр 1976 оны 1 сарын 1-нээс Эрдэнэт хотыг байгуулсан түүхтэй. Энэ түүхэн өдрийг 2017 оноос хойш бид “Эрдэнэ хот”-ын өдөр болгон тэмдэглэж байна.