Өдөрт дунджаар 150-170 хүүхэд мэндэлж байна
Монгол Улсын хүн амын өсөлт 1990 –ээд оны үеэр зогсонги байдалд ороод байсан. Энэ нь төрөлт буурсантай зайлшгүй холбоотой юм. Өөрөөр хэлбэл 1990-ээд оны эхэн үеэс эхлэн 2006 он хүртэл төрөлт буурсан үзүүлэлттэй байна. Тухайлбал 1990 онд 43611, 1997 онд 47208, 1998 онд 46080 хүүхэд мэндэлсэн байна. Уг үзүүлэлт 2006 он хүртэл хугацаанд үргэлжилсэн байна . Төрөлт буурсан нь нэг талаар 1990 оноос эхлэн зах зээлийн хүнд хэцүү үед шилжиж нөгөө талаар залуу хосууд олон хүүхэдтэй болохыг хүсдэггүй болсонтой холбож үздэг.
1990-ээд оны өмнөх үеүүдэд улсын хэмжээнд жилд 50 мянган хүүхэд мэндэлж байсан бол 2006 оноос эргэн сэргэж 50 мянгад хүрч өссөн үзүүлэлттэй байна. 2006 онд “Эх хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай ” хууль гарсан үеэс төрөлт өссөн үзүүлэлттэй байна. Өөрөөр хэлбэл өдөрт дунджаар улсын хэмжээнд 150-170 орчим хүүхэд хорвоод дуугаа цангинуулан мэндэлж байна. Тухайлбал 2007 онд 55075 төрөлт улсын хэмжээнд бүртгэгдсэн бол 2008 онд 62334 болж өсөн, 2009 оны 1 дүгээр улирлын байдлаар 13732 төрөлт бүртгэгдсэн байгаа энэ оны мөн үеийхтэй харьцуулахад өсөх хандлагатай байна.