2021.09.06
Э.Бат-Амгалан: Иргэдийг хохироосон, эрх ашгийн зөрчсөн бүтээн байгуулалт хэзээ ч хийхгүй, хийхийг ч зөвшөөрөхгүй
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан дараах мэдээллийг өөрийн цахим хуудаснаа бичжээ.
Тэрээр
Миний нэрийг барьж, иргэдийг төөрөгдүүлж, эрх ашгийг нь зөрчин авто зогсоол барина гэж улайрч байгаа "Элит" констракшныг холбогдох хуулийн байгууллагад хүсэлт өгч, шалгуулна гэдгээ албан ёсоор мэдэгдье!
- Хэдийгээр сонгогдсон тойрогтоо хийх ажлууд дунд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 7,8 дугаар байрны урд талбайг тохижуулах ажил байгаа хэдий ч иргэдийг хохироосон, эрх ашгийг зөрчсөн бүтээн байгуулалт хэзээ ч хийхгүй! Хийхийг ч зөвшөөрөхгүй!
- Тохижуулалт хийнэ гэдэг авто зогсоол барина гэсэн үг биш!
- Бид аливаа тохижилтыг хийхдээ заавал иргэдийн эрх ашигт нийцсэн ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам гэх мэт цогц бүтээн байгуулалтыг хийх учиртай!
- Төмөрт биш хүнд ээлтэй нийгэм, орчинг бүрдүүлэхийн тулд хичээн ажиллаж, шаардлагатай хууль тогтоомжийг санаачлах болно!
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn