
2021.10.25
Үйлдвэрчин төгөлийн эхлэл тавигдлаа
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжиж МҮЭ-ийн холбооны мэргэжил үйлдвэрлэлийн 14 холбоо, нийслэл орон нутгийн 22 холбооны 2300 гаруй хороо, нийт 450 мянган гишүүдийн байгуулах "Үйлдвэрчин төгөл"-ийн эхлэлийг МҮЭ-ийн холбооны Ажлын алба, УСУГ-ын ҮЭ-ийн нэгдсэн хорооны идэвхтэн сонгуультнууд хамтран /2021.10.22/-ны өдөр гурван төрлийн жимсний мод тарилаа.
УСУГ-ын Ус хангах албаны 1 дүгээр өргөх нацосс станцад Монос, үхрийн нүдний суулгацыг суулгасны дараа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ,
- ҮЭ-үүдийн төгөлийн суурийг өнөөдөр тавилаа. Үүнээс улбаалан гишүүн болон харъяа байгууллагууд өргөжүүлэх болно. Орон нутгийн ҮЭ-үүд идэвх санаачилгатай оролцохоо илэрхийлээд байна гэв. Дээрх моддыг суулгахад УСУГ-ын Ногоон байгууламж хариуцсан мэргэжилтэн Б.Норовсүрэн зааварчилгаа өгч, технологийн дагуу тариалахад дэм өглөө.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn