
2021.10.21
УИХ-ын гишүүн Б.Бейсен Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд Л.Энх-Амгалантай уулзлаа
Тэрээр Баян-Өлгий аймагт тулгамдаж буй асуудлуудын нэг болох хос хэлний боловсролын асуудал, Боловсролын салбарын сургалтын чанарыг сайжруулах талаар санал солилцлоо.
Үүнд:
- 1. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Тува бага сургуулийн барилгын дутуу санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарах,
- 2. Казах-Монгол, Монгол-Казах хэлний толь бичиг хэвлүүлэхэд дэмжлэг үзүүлэх,
- 3. Аймгийн төвийн болон зарим сумдын сургуулийн шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийг шийдвэрлэхэд Сайдын зүгээс дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn