2021.10.19
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур улсад суух Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Элчин сайд С.Энхбаярыг хүлээн авч уулзан, хоёр орны Боловсрол шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах хэд хэдэн саналуудыг дэвшүүллээ.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд хүртээмжтэй сургалтын орчин бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллах
- Англи хэлний багш нарын ур чадварыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг судлах
- Бага, дунд сургуулийн багш, удирдах ажилтны чадавхыг бэхжүүлэх, сургуулийн менежментийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх
- Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшийг давтан бэлтгэхэд хамтран ажиллах
- Монгол Улсад гарааны бизнесийг дэмждэг үндэсний экосистемийг бий болгоход Сингапур улсын туршлагаас суралцах, энэ тал дээр хамтран ажиллаж, бодлогын болон хүний нөөцийн техникийн хамтын ажиллагааны туслалцаа авах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхэд Сингапур улсын холбогдох боловсролын байгууллагуудтай холбож өгөхийг Элчин сайд С.Энхбаяраас хүслээ.