
2021.10.12
Хиймэл оюун ухаанд суурилсан уушиг оношлох рентген аппарат хүлээлгэн өглөө
Цар тахлын хүнд үед, уушигны рентгений тоог олшруулж, иргэдийг хүндрүүлэлгүй, яаралтай оношлох бодит шаардлага үүсээд буй.
УИХ-ын гишүүн П.Анужин хиймэл оюун ухаанд суурилсан, уушиг оношлох рентген аппарат 3 ширхэгийг сонгогдсон тойргийнхоо эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Эрүүл мэндийн анхан шатны нэгж, өрхийн эмнэлэгүүдийг тоног төхөөрөмжөөр хангах, чадавхижуулах тал дээр онцгой анхааран ажиллаж байгаа гэдгээ П.Анужин гишүүн онцолсон юм.