2021.10.07
Б.Энхбаяр: Шүүхийн шинэчлэлийн үр дүн эхнээсээ гарч байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Улсын Дээд шүүхээс санал болгосон Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.
Нэр дэвшигчтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр
"Би Гангабаатар нэр дэвшигчийг талархан дэмжиж байгаа. Улс төрийн өндөр мэргэшилтэй гэдгийг 1992 онд Чимид багш ахлан судлаж байхдаа Франц, Герман загварыг авсан. Тэр үед улс төрийн өндөр мэргэшил гэдэгт төрийн тэргүүнээр ажиллаж байсан хүмүү Үндсэн хуулийн манаачаар ажиллах боломжтойгоор тусгасан. Энэ нь явсаар байгаад үе үеийн ерөнхийлөгч, УИХ, Дээд шүүхээс нэр дэвшүүлэхдээ нөгөө талд нь саваад хуульч ч биш улс төрийн, хэт явцуурсан томилгоо хийснээс бол ҮХ-ийн эрх зүйн хөгжил, хүний эрхийн төлөвшил, чөлөөт зах зээл, хувийн өмчийн хамгаалалт Үндсэн хуулийн хүрээнд хамгаалагдаж чадахгүй явсаар ирсэн.
Их улс төрждөг болсон. Шийдвэрүүд нь үндэслэл байхгүй. Өөрөөр хэлбэл яагаад гэх тайлбаргүй. Би ингэж бодож байна гэдэг... Үндсэн хуулийн цэцийн гишүүнд ганц л дарга бий. тэр нь Үндсэн хууль. Үүнийг засахын тулд Шүүхийн хуулийг УИХ манлайлж баталсан. тухайн үед зарим нөхөд хардаж байсан. Эрх барьж байгаа МАН үнэмлэхүй олон болж бяр бамтагдаж намын нөхдөө шүүхэд шургуулан томилох, шургуулах гэж байна гэж хардсан. Мэдээж энэ бол зүй ёсны хардлага. Гэхдээ УИХ тэгэж бодож хийгээгүй. Үүний үр дүн нь Гангабаатар багш юм.
Шүүхийн тухай хуульд ҮХЦ-ийн гишүүнд Дээд шүүх нэр дэвшүүлэхдээ Дээд шүүхийн дарга ганцаараа ч юм уу? ерөнхийлөгчтэй ярьж байгаад ч юм уу? оруулж ирэх тэр боломж буюу улс төрийн нөлөөг хаасан. Шүүх дэх улс төрийн нөлөө болон шүүх дэх ерөнхий шүүгчийн нөлөөг хаасан. Шүүхэд дотоод ардчиллыг бий болгохыг хүссэн. Үүнийг жишээлбэл ҮХЦ-д нэр дэвшүүлэхэд нийт шүүгчид хуралдаж, нууц санал хураалтаар нэр дэвшүүлнэ гэж хийсэн. Одоо Улсын дээд шүүх дээр 20-иод хүн нэр дэвшиж чадахгүй унасан. Сүүлдээ би айж байлаа. Доктор цолтой, эрдэмтэн мэргэд, олны танил олон хүн шүүх дээр бүдэрсэн. Нэр дэвших хүнгүй болсон. Тэгээд Гангабаатар багш орж ирсэн. Алт нэг намд хэзээ ч элсэж байгаагаагүй, цэвэр мэргэжлийн судлаач, багш орж ирлээ хэмээн дэмжиж байгаа юм. Энэ бол шүүхийн шинэчлэлийн бодитой үр дүн боллоо гэж тэмдэглэхийг хүсэж байна."
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn