Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн ажлын хэсгийнхэн БНСУ-ын PIMAC байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ
2021.09.29

Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн ажлын хэсгийнхэн БНСУ-ын PIMAC байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ

Хуулийн ажлын хэсгийн ахлагчаар, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор, дэд Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар Хотын Худалдааны танхимын үүсгэн байгуулагч, Удирдах зөвлөлийн гишүүн, "Делоитт Онч Аудит" ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ончинсүрэн нар ажиллаж байгаа. Тус ажлын хэсгийнхэн өнөөдөр /2021,09,28/ БНСУ-ын PIMAC байгууллагын төлөөлөлтэй цахим уулзалт хийлээ.

PIMAC буюу Төр, хувийн хэвшлийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын менежментийн төв нь төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтын менежментийн үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлэх замаар төрийн хөрөнгө оруулалтын худалдан авалтын хамгаалагчаар ажиллаж, холбогдох бодлого, шинжилгээний хэрэгслийг сайжруулах зорилгоор төрөл бүрийн зөвлөх үйлчилгээ, судалгаа хийж өгдөг томоохон байгууллагын нэг юм.

Цахим уулзалтаар Монгол Улсад Төр хувийн хэвшлийн түншлэлийн одоогийн нөхцөл байдал, тулгарч буй асуудал, хууль шинээр боловсруулах хэрэгцээ, шаардлагын талаар мэдээлэл солилцов. Мөн БНСУ-ын төр, хувийн хэвшлийн түншлэлийн хөгжил, өмнө нь үүсч байсан хүндрэл, бэрхшээлийг даван туулсан туршлага, сайн жишээг судлах, Монгол Улсад хэрэгжүүлэх, нутагшуулах, төрийн албан хаагчдыг Монголд болон БНСУ-д сургах, чадавхижуулах боломжийн талаар ярилцлаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn