С.Одонтуяа: Бодит байдалд шинжлэх ухаанчаар хандаад асуудлуудыг дэс дараалан шийдвэрлэхэд төвлөрч ажиллая
2021.09.21

С.Одонтуяа: Бодит байдалд шинжлэх ухаанчаар хандаад асуудлуудыг дэс дараалан шийдвэрлэхэд төвлөрч ажиллая

Гишүүн цар тахалыг даван гарахад мэргэн шийдвэр хэрэгтэй гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Тэрээр,

Муйхар хөл хорио, тусгаарлалт, хориг нь илүү том эрсдлийг бий болгож байна. Бизнесүүдийг хорьсноор орлого хомсдож, вирусын халдвараас дутахгүй хөнөөл учруулна. Засгийн газар ажил бизнесийг сэргээх, эрчимжүүлэх тал дээр илүүтэй анхаарсан нь дээр болж бна. Одоо Монгол улсад орлого, маш их орлого л тус болно. Орлого  үгүй бол наад захын асуудлаа ч шийдвэрлэж чадахгүй байрандаа эргэлдсээр, өөр хоорондоо толхилцож муудсаар ядууралд залгиулна. Маргаан талцалд хүчээ баралгүй ШУ-чаар хандаад асуудлуудыг дэс дараалан шийдвэрлэхэд төвлөрч ажиллая.

хэмээн бичсэн байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn