2021.09.15

Д.Ихбаяр: Амласан амлалт, мөрийн хөтөлбөр үе шаттайгаар хэрэгжиж байна

НИТХ-ын төлөөлөгч, Инноваци, технологийн асуудал хариуцсан төслийн удирдагч Д.Ихбаяр сонгогдсон тойргийнхоо тохижилт бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, гацсан асуудлуудыг шийдвэрлэж ажиллаа.

Энэхүү ажлын хүрээнд

  • • Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны 64-р байрны дээврийн засвар шинэчлэлтийн ажил 100 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж дууссан байна. Ингэснээр олон жил түмпэн тосч, цайны цагаараа ирж дуссан усыг зөөж асгаж байсан айлуудын нуруу тэнийж байна.
  • • Арктай шар байрны урд хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дууслаа. Тус байрны урд, 20 дугаар сургуулийн хойно, нийтийн эдэлбэр газар зөвшөөрөлгүй барьсан 53 тоосгон гараашийг чөлөөлсөн газар дээр хоёр эгнээ авто зам, явган хүний зам, ил авто зогсоолын хучилтын ажлыг хийж дууслаа. Ирэх аравдугаар сардаа багтаан ойр орчмын тохижилтын ажлыг иж бүрнээр нь хийж дуусгах бөгөөд ингэснээр иргэд, оршин суугчид ая тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа юм.
  • • Мөн 46-р байр, 49 дүгээр байрны голд сагсан бөмбөгийн талбай байгуулахаар тусгагдсан байсан ч иргэд өөр саналтай байсан тул тус асуудлаар дүүргийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Цаашид дүүргийн 2, 3, 4, 5, 20, 24, 25 дугаар хороодод хийгдэх ажлууд эхэлнэ.

Ийнхүү амласан амлалт, мөрийн хөтөлбөр үе шаттайгаар хэрэгжиж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn