"Михачи" компанийн зөгийн аж ахуйтай танилцлаа
2021.09.09

"Михачи" компанийн зөгийн аж ахуйтай танилцлаа

УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада нар Сэлэнгэ аймагт маань аж ахуй эрхэлдэг Монгол улсын зөгийн аж ахуйн салбарт гар бие оролцож шинэ стандартыг нэвтрүүлж буй "Михачи” компанийн үйл ажиллагаатай танилцлаа.

Михачи ХХК-ийн гүйцэтгэх захирал Томоко Ибүкүро зөгийн аж ахуйнхаа үйл ажиллагааг танилцуулж Монгол зөгийн балын чанар стандартыг улам сайжруулах, улмаар экспортлох боломжийн талаар ярилцаж санал солилцов.