Ураныг хэд хэдэн улстай хамтран ашиглах санал дэмжигдлээ
2009.06.18

Ураныг хэд хэдэн улстай хамтран ашиглах санал дэмжигдлээ

Эдийн засгийн байнгын хорооны лхагва гарагийн хуралдаанаар "Монгол улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлого батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол улсын Засгийн газраас УИХ-л өргөн мэдүүлсэн дээрхи тогтоолын төслийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцээд, төслийг анхны хэлэлуүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлсэн.

Уг бодлого нь 2 үе шаттайгаар 2021 он хүртэл хэрэгжихээр төсөлд тусгасан байна.Дэлхийд нөөц нь тогтоогдсон ураны 60 хувь нь Австрали, Канад, Казакстанд байдаг гэсэн судалгаа бий. Монгол улсын ураны нөөц одоогийн байдлаар 63 мянган тонн. Үүгээрээ нь дэлхийд ураны нөөцөөрөө 15-д бичигдэж байгаа Цаашид урьдчилсан таамаглал илэрцээр 1,4 сая тонн ураны нөөцтэй байх магадлалтай байгаа нь нөөцөөрөө тэргүүлж байгаа 3 улсын түвшинд ойртон, дэлхийд эхний 5-д жагсах боломж бүрдэхийг байнгын хорооны гишүүд үгүйсгэхгүйбайна.

Тус байнгын хорооны хуралд Засгийн газрын ХЭГ-ын дарга Б.Долгор, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт болон Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат нар оролцож, гишүүдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Хуралдаан асуулт хариултаар эхэлэхэд Р.Буд гишүүн "Ураны хайгуулын лицензийг замбараагүй олгосноос Сүхбаатар аймагт л гэхэд ураны хайгуул задгай явагдаж байгаа нь ажиглагддаг.Ашгаас гадна хор нөлөөг нь яаж тооцсон вэ" гэдгийг сануулж байлаа. Гадныхантай хамтарсан төрийн болон хувийн хэвшлийн компаниуд өнгөрсөн оны байдлаар 146 газар ураны лиценз эзэмшиж байна. Тэдгээрийн ихэнх нь монголчуудын нэр дээр бүртгэлтэй байдаг ч цаана нь хаанахын хэн байгаа нь тодорхойгүй, хариуцсан эзэн олддоггүй зовлон байдгийг Цөмийн энергийн газрын дарга С.Энхбат учирлаж байлаа. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл ураныг зөвхөн ганц нэг улстай дагнан ашиглах биш хэд хэдэн улстай хамтран ашиглах хэрэгтэй гэсэн байр суурьтай байлаа.Ураны олборлолт , ашиглалтанд хамтран оролцохоор ОХУ, Япон, БНХАУ, АНУ, Франц, Энэтхэг зэрэг улсууд санал ирүүлээд байна.

Түүнчлэн дээрх тогтоолын төслийг Аюулгүй байдал,гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтээ саналын томъёоллын хамт ирүүлснийг тус Байнгын хороо хэлэлцээд санал хураалт явууллаа.УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл төслийн 3.3-т Цөмийн энергийг энхийн зориулалтаар ашиглахад хамтран ажиллах гэрээ байгуулсан 2-оос доошүй улсыг төлөөлөх стратегийн хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах"  гэж нэмэх санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Н.Дуламсүрэн
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.