БШУ-ны сайд хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ хүргэлээ
2021.09.01

БШУ-ны сайд хичээлийн шинэ жилийн баярын мэндчилгээ хүргэлээ

Өнөөдөр Эх орны өнцөг булан бүрт эрдмийн их өргөө рүүгээ яаран догдлох хүүхэд багачууд, оюутан сурагчдын баярын өдөр. Хоёр жил цахим хичээлд хамрагдсан  багш, оюутан, сурагчид сэтгэл догдлон сургууль уруугаа яарч байна. БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хичээлийн шинэ жилийн баярын мэнд уламжлахын зэрэгцээ урьд жилүүдээс илүү хаана хаанаа хариуцлага шаардсан онцгой дэглэмийн үеийн хичээлдээ хүн бүр хичээж,хариуцлагатай байхыг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хэлжээ.

Монголынхоо үе үеийн нийт багш, сурган хүмүүжүүлэгч, сургуулийн босго алхаж буй бяцхан дүү нар, эрхэм, оюутан, сурагч, эцэг эхчүүд та бүхэндээ эх орны ирээдүйн хөгжлийн зүг болж, соён гэгээрэх үүдийг нээсэн 100 дахь Хичээлийн шинэ жилийн мэнд дэвшүүлье. Хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндийн төлөө хамтдаа хичээцгээе...

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn