2021.06.28
СХД-ийн ээжүүдэд “Амин дэмийн багц” бэлэглэлээ
НИТХ-ийн төлөөлөгч, "НОСК" ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан ковидын халдвараар өвдсөн СХД-ийн 130 ээжид дархлаа дэмжих “Амин дэмийн багц” бэлэглэлээ.
Засаг даргын нөөц хөрөнгөөс дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлснийг СХД-ийн Эрүүл мэндийн төвийн эмч, удирдлагуудад гардуулан өглөө. Цар тахлын хорио цээрийн улмаас ээжүүдтэй биечлэн уулзах боломжгүйн учир ийнхүү Эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгож байгаа юм.
Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагчид, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн, эмч эмнэлгийн ажилтнууд, жирэмсэн эхчүүд бүрийн төлөө, хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ.