БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгийд казах айлд зочилж, гэрийн эздийг гарын хоолоороо дайлав
2021.08.16

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан Баян-Өлгийд казах айлд зочилж, гэрийн эздийг гарын хоолоороо дайлав

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр Баян-Өлгий аймагт ажил, амралт хослуулан цөөн хоногоор явахдаа Алтай таван богдын өмнө нутаглаж буй Улаанхус сумын Хөх хөтөл багийн малчин Д.Байболсынд саатжээ.

Тэрбээр баруун Ази болон исламын шашинт орнуудын үндэсний хоол болох шурпа шөлийг тусгай жор, орц найрлагынх нь дагуу ширмэн тогоонд зөөлөн гал дээр буцалгаж, гэрийн эзэд, нутгийн малчдыг гарын хоолоороо дайлсан байна.

Хоол хийх хообий нь хөдөлсөн сайдын жорыг гэрийн эзэгтэй сонирхон асуухын зэрэгцээ хоол буцалж буй галын хажууд домборын уянгалаг аялгуугаар хөг нэмж, зуны нэгэн өдрийг зугаатай өнгөрүүлснээ цахим хуудаснаа дэлгэсэн байна.