
2021.07.26
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сагсчин охидын тоглолтыг үзжээ
Токио 2020 Олимпийн наадамд оролцож буй Монголын 3х3 үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үзэж, Монголын багаа дэмжлээ.
Мөн ФИБА-гийн Ерөнхий нарийн бичигийн дарга Андреас Загилис Ерөнхий сайдтай хамт тоглолтыг үзсэн байна.
Тоглолтын үеэр ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурдаж, Ерөнхий сайдад баяр хүргэлээ.
Тоглолтын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ баг, тамирчидтай уулзаж, “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа Олимпын наадамд оролцон, түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн хэлжээ.