2021.07.05
Х.Нямбаатар: Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулиа аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиар төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг өршөөнө
Хууль зүйн сайд Х.Нямбаатар Өршөөлийн хуулийн талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Замын хөдөлгөөний зөрчлийн торгуулийг нэг удаа өршөөж байгаа нь бусад хуулиа биелүүлж байсан хүмүүст ялгамжтай байдал үүсгэж байна гэсэн бухимдал гарч байна. Хэлэлцүүлгийн шатанд торгуулийн шийтгэлийг энэ оны аравдугаар сарын 1-ний дотор 50 хувиар төлсөн тохиолдолд үлдсэн 50 хувийг нь өршөөх тухай хуульд заасан.
Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх хуулийг энэ оны аравдугаар сард УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барихаар бэлтгэж байна. Энэ хуулийн агуулга нь зарим төрлийн зөрчилд сануулах урьдчилсан үе шаттай болж байгаа.