2012 онд хэрэгжиж эхлэх хуулийг 2009 онд баталлаа
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралданаар УИХ-ын гишүүн Г.Батхүүгийн санаачилсан Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталлаа.
Энэхүү хуулийн төсөлд хотын нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус, троллейбус, такси зэрэг тээврийн хэрэгслийг цахилгаан болон хийн түлшээр явдаг байхаар тусгасан юм.
Хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын С.Бямбацогт хуулийн төслийг 2012 оны 01 сарын 01 ээс хэрэгжихээр заасан байна. Хэрэв энэ хууль хэрэгжиж эхлэх юм бол иргэд нийтийн тэврийн хэрэгслээр 180 төгрөгөөр зорчдог болох юм байна. Мөн энэ хууль батлагдсанаар хотын агаарын бохирдол ч багасах юм байна. Ийм ач холбогдолтой хуулийг заавал 2012 оноос хэрэгжиж эхлэх хэрэг байхгүй, хугацааг нь наашлуулж 2012 оны 1 сарын 1-ээс гэсэнг нь унагаад 2011 оны 1 сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлье гэсэн санал хураалт явуулъя гэсэн саналыг гарагсан боловч гишүүд уг хуулийг 2012 оноос эхлэн хэрэгжихээр баталлаа.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ их онцлогтой хууль боллоо. 2012 онд хэрэгжиж эхлэх хуулийг 2009 онд баталлаа. Хууль хэрэгжиж эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг сайн хийх хэрэгтэй хэмээлээ.
Өнөөдрийн нэгдсэн чуулганаар Авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн баталсны дараагаар Эрүүл мэндийн сайл С.Ламбаа дэлхий нийтэд нүүрлээд байгаа гахайн ханиадны тухай мэдээлэл хийснээр энэ өдрийн чуулган завсарлалаа. Үдээс хойш байнгын хороод хуралдах бөгөөд маргааш 10 цагт нэгдсэн чуулганы ээлжит хуралдаан болно.