
2021.06.18
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Төрийн ордны баруун талд 13 дахь хоногтоо суулт хийж буй буурайтай уулзлаа
УИХ-ын гишүүн С.Одонтуяа Төрийн ордны баруун талын хаалганы үүдэнд 2021.06.05-наас эхлэн 13 дахь хоногтоо суулт хийж буй буурайтай уулзаж учир байдлыг тодруулжээ.
Тэрээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичжээ.
Буурайн нэрийг С.Цэвээн гэдэг бөгөөд 1990 онд АН-26 онгоцны сүйрлийн улмаас ханиа алджээ. Тухайн үед сүйрэлд амиа алдсан 30-н хүнийг Засгийн газар нутаглуулж байснаас өөр тэтгэвэр тэтгэмж өгөөгүй. Гэтэл 1990, 1993 онд тэтгэмжийг олгосон гэсэн архивын бичиг баримт гарч ирсэн бөгөөд энэ асуудлаар шүүхэд хандаад 1 жил болоход холбогдох бичиг баримт, санхүүгийн баримтууд гарч ирээгүй нь улам эргэлзээ төрүүлж байгаа талаар ярилаа.Энэ асуудлыг шийдвэрлүүлж үнэн мөнийг тогтоолгохын тулд холбогдох газруудад хандах болно.
хэмээн бичсэн байна.