2021.06.17

С.Чинзориг: Цаг нь болоогүй байхад хуулийг батлаад эрсдэл үүсэх вий гэсэн болгоомжлол байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.17\ нэгдсэн хуралдаанаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

"Манай улсад боловсон хүчний нөөц байна уу?, дэд бүтэц бүрдсэн үү?, цахим орчны аюулгүй байдал, хамгаалалттай холбоотой байдал нь хэр байгаа вэ? дээрээс нь иргэдийн ойлголт бага байна. Тиймээс болгоомжлол байна. Цаашдаа хуулийг хэлэлцэх нь дан эдийн засгийн асуудал гэхээс илүү инновац, цахим бодлогын байнгын хороо ажлын хэсэг гарган дээрх асуудлуудтай холбоотой дэмжлэг авах нь зүйтэй.

Бидэнд өмнө нь мэдээлэл, дэд бүтэцгүй, иргэдэд ойлголт өгөлгүй хийгээд ирсэн гашуун туршлага бий. 90 оны эхээр хөх яагаан тасарлбар ямар ч дэд бүтэцгүй, иргэдэд мэдээлэл өгөхгүй хийгээд нийт иргэдийн дийлэнх нь ядуу хэвээрээ. Тухайн үеийн ядуурлын түвшин аррилахгүй явж байна.

Мөн хадгаламж зээлийн хоршооны хууль батлаад иргэд маш ихээр хохирсон явдал болсон. Эцэстээ төрийн буруу шийдвэрээс болж учирсан хохиролоо төрөөс төлүүлэх гэж Засгийн газар луу ноцдог асуудал бий. Ийм байдлаас болгоомжлол байна. Хуулийн хэлэлцэхээр бол эдгээр асуудалд нилээн анхаарах ёстойг хэлмээр байна."

Түүний асуултанд ХЗДХ-ийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Баасандорж хариуллаа. 

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn