2021.05.12
Г.Амартүвшин гишүүн тойргийнхоо хороодод ажиллаж байна
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин тойргийнхоо зарим хорооны Засаг дарга нартай уулзаж, хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
Тус дүүргийн 17-р хорооны хувьд 9,686 хүн амтай, 2,762 өрхтэй бөгөөд хөрсний асуудалтай, улсын сургууль, цэцэрлэг байхгүй, авто замын дэд бүтэц сайжруулах зэрэг тулгамдаж буй асуудлуудтай байна. Эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр ХУД-ийн ЗДТГ болон хорооны засаг дарга Д.Энхжаргалтай нягт хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлсэн юм. Мөн тус хороонд Маршалын гүүрнээс Зайсангийн гүүртэй холбогдох замын ажил Нийслэлийн төсөвт тусгагдсан байгаа бөгөөд ажлын хэрэгжилтэд анхаарч ажиллах юм.
Харин Хан-Уул дүүргийн 15-р хороо нь 13,228 хүн амтай, 3777 өрхтэй бөгөөд сургууль, цэцэрлэг дутагдалтай, газар хувьчлах асуудал эмх замбараагүй, зам дэд бүтцийн асуудлууд нэн тулгамдаж буй юм.
ЕБ-ын болон СӨБ-ын барилга байгууламж барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэх боломжтой хэдий ч газрын эмх замбараагүй олголтоос шалтгаалж сургууль, цэцэрлэг барих газаргүй байна. Гишүүний хувьд удахгүй хэлэлцэгдэх газрын тухай хуульд нэлээдгүй оролцоотой ажиллах бөгөөд ХУД-ийн хамгийн тулгамдсан асуудал болох газрын асуудлыг дүүрэг, хорооны захиргаатай хамтран онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөж байна.
undefined
Тус дүүргийн 11-р хороон 13,182 хүн амтай 3337 өрх амьдардаг. Ундны цэвэр усны дэд бүтэц, газрын гэрчилгээний хугацаа дууссан айл өрх болон шинэ байранд орсон хэдий ч гэрчилгээ олгогдоогүй айлууд их, цэцэрлэгийн хүртээмж муу зэрэг асуудлууд тулгамдаж байгаа юм. Иймд дээрх асуудлуудыг шийдвэрлэхээр ХУД-ийн ЗДТГ, 11-р хорооны засаг дарга болон бусад төрийн байгууллагуудтай хамтарч хорооны асуудлыг шийдвэрлэхээр анхаарч ажиллах болно гэдгээ гишүүн илэрхийлсэн.
Түүнчлэн дүүргийн 3-р хорооны хувьд 11,389 хүн амтай, 3131 өрх амьдардаг бөгөөд жил ирэх бүр оршин суугчдын тоо нэмэгдсээр байгаа билээ.Тус хороонд нэн тулгамдаж буй асуудлуудын хувьд эрүүл мэндийн төвийн чийрэгжүүлэлтийн танхимыг тохижуулах, зам дэд бүтцийн асуудлыг сайжруулах, хорооны цогцолбор барих, хүүхэд залуучууд ахмадын төв байгуулах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлууд бий.
Г.Амартүвшин гишүүний хувьд тойрогтоо хийх ажлын хүрээнд дээрх асуудлуудыг анхааралдаа авч шийдвэрлэхээр ХУД-ийн ЗДТГ болон 3-р хорооны удирдлагуудтай хамтран ажиллахаа илэрхийлсэн билээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn