
2021.03.18
"NextGen" Хөтөлбөрийн зочноор Г.Амартүвшин гишүүн оролцоно
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ЕБС-аа төгсөж, мэргэжил сонголтоо хийх чухал үе дээрээ явж байгаа төгсөх ангийн сурагчдадаа зориулан ЭЕШ-аа амжилттай сайн өгөх, нийгмийн идэвх оролцоотой байх, цаашлаад амжилттай суралцсан ХУД-ийнхээ сурагчдад тэтгэлэг олгох зорилгоор NextGen Хөтөлбөр-г санаачлан зохион байгуулж байгаа билээ.
ХӨТӨЛБӨРИЙН СУРГАЛТУУД 7 ХОНОГ БҮР NEXT GEN ФЕЙСБҮҮК ГРУППЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ, ДОЛОО ХОНОГ БҮР ӨӨР ӨӨР ЗОЧДЫГ УРЬЖ ОРОЛЦУУЛЖ БАЙГАА ЮМ.
Энэ удаагийн NextGen хөтөлбөрийн 3-р сарын 20-ны уулзалтад “Эргэлт Сонголт” сэдвээр Г.Амартүвшин гишүүн залуустайгаа яриа өрнүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn