Ерөнхий сайд С.Баяр 12 долоо хоног хэвтрийн дэглэм сахина
2009.02.03

Ерөнхий сайд С.Баяр 12 долоо хоног хэвтрийн дэглэм сахина


Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр гэмтэл авч хэвтрийн дэглэм захих ёстой болжээ.

Учир нь ерөнхий сайд өнгөрсөн бямба гаригт мориноос унаж, нуруундаа бага зэргийн гэмтэл авсан тухай г ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч С.Батбаатар,эмч Л.Отгонцэцэг нар хэвлэлийнхэнд мэдээллээ.

Засгийн газрын Нийтийн биеийн тамирыг дэмжих тогтоолын дагуу нэгдүгээр сарын 31 нд БСШУЯ, НХХЯ-аас Хандгайтад амралтын өдрүүдээр зохион байгуулсан бөгөөд энэхүү бие тамирын арга хэмжээнд Ерөнхий сайд С.Баяр оролцжээ. Дээрхи арга хэмжээнд  оролцсогыхоо дараагаар нь С.Баяр  Өлзийт хороололд байрладаг уяачдын хотхон орж Улсын манлай уяач Д.Ганбаатарын уяан дээр зочилжээ.

Өнгөрсөн жил Ерөнхий сайд С.Баяр нэг эмээл худалдаж авсан юм байна. Тэрээр өөрийн эмээлээ шалгаж үзэх гэж уяачийн агтнаас нэгийн нь эмээллэж унажээ. Гэтэл Ерөнхий сайдын унаж явсан морь цасан хунгараас бусган унагасан байна. Хандгайтаас шууд очсон байсан болохоор тэрээр эмээлийн дөрөөнд багтахааргүй цасны гуталтай явсан ажээ. Унасан тэр үед биед нь ямар нэгэн зовиур илрээгүй ч орой гэртээ харьсны дараа бие нь чилээрхэж, эмч нарт үзүүлтэл нурууны 11 дүгээр нугалмын орчимд цууралт өгсөн байжээ. Тэрээр одоо хэвтрийн дэглэм сахиж байгаа бөгөөд хэдийгээр хөнгөхөн гэж хэлж болохоор гэмтэл ч нурууны буюу тулгуур эрхтний гэмтэл учраас зайлшгүй 6-12 долоо хоног буюу хоёр сар гаруй хэвтрийн дэглэм захих хэрэгтэй юм байна. 
Ерөнхий сайдын энэхүү гэмтлийг манайд эмчилж болох нь түүний заавал оролцох ёстой ажлууд ар араасаа жагсан хүлээж байгаа учир гадаад явж яаралтай эмчлүүлж магадгүй гэнэ.

Ирэх гуравдугаар сард Ерөнхий сайд ОХУ-д ажлын айлчлал хийхээр яригдаж байгаа, дээр нь хоёр толгойн гэрээний асуудал гээд ерөнхий сайдын биечлэн оролцох асуудлууд байгаа билээ. Одоогоор тэрээр гэрээсээ ажил хэргээ явуулж байгаа юм байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.