Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020 оны хэрэгжилтийн дүнг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Монгол Улсын Засгийн газар 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 203 дугаар тогтоолоороо батлан хэрэгжүүлж байна.
Засгийн газар хөтөлбөрийн 6 бүлэг буюу КОВИД-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого, Хүний хөгжлийн бодлого, Эдийн засгийн бодлого, Ногоон хөгжлийн бодлого, Засаглалын бодлого, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогын 23 тэргүүлэх зорилго, 259 зорилтын хүрээнд хэрэгжүүлэх 1087 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Манай Улс 2019 оны сүүлчээс өнөөг хүртэл бусад улс орнуудын нэгэн адил Ковид-19 цар тахлын эсрэг онцгой байдлын дэглэмд шилжиж, үүнийг дагасан эдийн засаг, нийгмийн амаргүй хүнд сорилттой тулж байна. 2020 онд манай улсын эдийн засаг 5.3 хувиар буурч, улсын төсвийн алдагдал 4.5 их наяд төгрөгт хүрсэн, бизнес эрхлэгч өрхийн 27 хувь нь орлогогүй болж, 68.9 мянган ажлын байр үгүй болсон байна.
Цар тахлын хүнд нөхцөл байдалд Засгийн газар бүхий л боломжоороо хямралыг даван туулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө ажиллаж байна. Тухайлбал, иргэдийн амьжиргааг дэмжих зорилгоор 18 хүртэлх насны хүүхэд бүрт 100.0 мянган төг-ийн мөнгөн тэтгэмж cap бүр олгох, нийгмийн даатгалын шимтгэл, албан татварт тооцох алданги, торгуулиас аж ахуйн нэгж, байгууллагыг чөлөөлөх, ипотекийн зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хойшлуулах зэрэг арга хэмжээг авсан.
Засгийн газрын 2020 оны 211 дүгээр тогтоолоор айл өрхийн болон зарим аж ахуйн нэгж, байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2021 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл төрөөс хариуцан төлөх, сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 75 хувиар хөнгөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ.
Түүнчлэн цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идзвхжүүлэх эорилгоор “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10.0 (арван) их наядын цогц төлөвлөгөө”-г Засгийн газрын 2021 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 42 дугаар тогтоолоор батлан хэрэгжүүлж эхэллээ. Засгийн газраас коронавируст халдварын эсрэг вакцинд 18-аас дээш насны 2 сая 83 мянга буюу нийт хүн амын 63 хувийг хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Ийнхүү Засгийн газар 2020 оны долдугаар сараас 2021 оны гуравдугаар cap хүртэлх богино хугацаанд цар тахлаас иргэдээ хамгаалах, иргэд, аж ахуйн нэгжийг санхүүгийн хямралаас хамгаалах, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлтийг бий болгох, хугацаа тулсан өр, төлбөрийг барагдуулах, банк санхүүгийн тогтолцоог эрүүлжүүлэх, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах, түүхий эдийн экспортыг тогтвортой байлгах, үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, ахмад настан, нийгмийн хамгаалал зайлшгүй шаардлагатай иргэдэд төрийн халамж үзүүлэх зэрэг асуудалд гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа талаар танилцуулгад дурджээ.