
2021.04.29
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан эрүүл мэндийн сайдтай уулзлаа
Тэрээр Говь-Алтай аймагт Ковид 19-ийн батлагдсан тохиолдлууд гарсантай холбогдуулан аймагт нэн шаардлагатай байгаа дараах асуудлуудыг хурдан шуурхай шийдвэрлүүлэх талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой уулзлаа.
Үүнд:
585 сая төгрөгийн өртөг бүхий хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр,
280 сая төгрөгийн өртөг бүхий ПСР-ийн шинжилгээний лаборатори,
Нуклейн хүчил ялгах бүрэн автомат иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг шуурхай хүргүүлэх. Иргэдийн вакцинжуулалтыг яаравчлуулах зэрэг асуудлуудыг тавьж, нөхцөл байдлын талаар сайдтай ярилцлаа.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд ЭМЯ-наас 4308 тун вакцин нэмж хуваарилагдсан, 2300түргэвчилсэн оношлуур хүргэгдсэн мөн хүчилтөрөгчийн үйлдвэр манай улс руу ачигдсан талаар мэдээлж, Говь-Алтай аймгийн Ковидын нөхцөл байдалд анхаарч ажиллана гэдгээ илэрхийлжээ.

Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn