2021.04.28
Б.Бат-Эрдэнэ: Хөл хориотой холбоотой шийдвэрүүдийн уялдаа холбоог сайжруулах хэрэгтэй
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021,04,28/ хуралдаанаар Шадар сайд С.Амарсайхан Коронавируст халдвар /Ковид19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг хянах, санал дүгнэлт гаргах гишүүдэд цаг үеийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийлээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
Амаргүй цаг үед хаана хаанаа УОК чармайн ажиллаж байгаа. Анх халдвар тархсанаас эхлээд бодлого тодорхой хэмжээнд зөв гарсан. Эрүүл мэндийн асуудал эдийн засаг гэсэн зарчимтай жил гаруй хугацаанд сайн ажилласан. Гэтэл аль шатандаа хариуцлага алдаад ийм нөхцөлд хүрсэн бэ?
Өнөөдөр өдөрт мянга, мянгаараа халдвар бүртгэгдэж, амь насаа алдаж байгаа иргэдийн тоо нэмэгдэж маш хүнд нөхцөлд байна. Үүн дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Сэлэнгэ аймагт дараа нь Энх-Саран сувиллаас халдвар тархсаныг бид мэдэж байгаа.
Хариуцлага тооцно гэсэн үүн дээр арга хэмжээ аваагүй. Үүний үр дагавар өнөөдрийн нөхцөлд хүргэлээ. УОК ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? Гаргаж байгаа шийдвэрийн уялдаа холбоотой асуудлууд гарсаар байна.
Бусад улс орнууд нийтийн тээврээр зорчихыг хязгаарлаж байхад манай улс үүнийг дэмжсэн шийдвэр гаргаж байна. Энэ нь дэглэм алдагдахад хүрлээ. Бас OR кодтой холбоотой асуудал гарлаа. Иймд энэ хүнд үед сайн ажиллаж байгаа улс орны туршлагаас суралцах хэрэгтэй.
Түүний асуултанд Шадар сайд С.Амарсайхан хариулт өглөө
Б.Бат-Эрдэнэ: Ковид-19 цар тахлын дараагийн давлагаанд бэлдэх нь зүйтэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn