Л.Энх-Амгалан: “Үдийн хоол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 4 сорилт тулгараад байна
Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг судлахаар байнгын хорооноос ажлын хэсэг байгуулжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийг УИХ 2019 онд батлан гаргасан. Хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 53 дугаар тогтоолыг ч баталсан байдаг юм. Энэ тогтоолын хүрээнд 2021-2022 оны хичээлийн жилд бага ангийн 380 мянган сурагчийг үдийн хоол хөтөлбөрт хамруулах ёстой. Гэтэл цаг үеийн нөхцөл байдал, бусад хүчин зүйлсийн улмаас хэд хэдэн бэрхшээл учирсныг шийдвэрлэх шаардлага тулгараад байгаа талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэв.
- Сургуулийн хоолны газруудыг стандартын шаардлагад нийцүүлэх зориулалтын тоног төхөөрөмжөөр хангах
- Сургууль бүрд хоол зүйч, мэргэжлийн тогооч ажиллуулах
- Нэг хүүхдэд оногдох хоолны зардлыг нэмэгдүүлэх
- Хүнсний хангамжийн зөв тогтолцоог бий болгох
Энэ асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор өнөөдөр БШУС-ын байнгын хорооноос ажлын хэсэг байгуулан хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргахаар боллоо.
БИЧЛЭГ: /Хэрвээ бичлэгийг тоглуулж болохгүй бол ЭНД дарж үзнэ үү/