2021.04.22
Ц.Туваан:Иргэдээс сүүний урамшуулал орж ирэхгүй байна гэсэн санал хэлж ирж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Туваан:
Ковидын хүнд нөхцөлд аж ахуй байгууллагын нөхцөл хүнд байна. Тэр дундаа ХАА-н салбар тэр дундаа газар тариалангийн салбар хүнд байгаа. Эдийн засаг хүнд байгаа ийм цаг үед энэ асуудлыг хөндөж байгаад дэмжиж байна.харин энэ ажлаа хурдан шуурхай хийж, биелэлтэд дээр анхаарч ажиллаарай.
10 Их Наядын хүрээнд олгож байгаа зээл дээр анхаараарай. Сүүлийн үед Төв аймгийн иргэдээ Сүүний урамшуулал орж ирэхгүй байна гэсэн санал хэлж байна. Энэ асуудалд анхаарч ажиллаарай.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn