Олон Улсын эрдэм шинжилгээний хуралдаан эхэллээ
2021.04.16

Олон Улсын эрдэм шинжилгээний хуралдаан эхэллээ

Хурлыг нээж УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, МУБИС-ийн захирал доктор Д.Мандах, ЗГТА Биеийн тамир, спортын улсын хороо-ны дарга, МУ-ын гавьяат тамирчин Ц.Шаравжамц нар үг хэллээ.

Бие бялдрын соёл, боловсрол, хөгжлийн талаар олон улсын эрдэмтэд чуулж байна. Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороо, Монгол улсын боловсролын их сургуулийн Биеийн тамирын сургууль хамтран зохион байгуулж байгаа тус хуралд Хятад, Герман, Орос, Япон, Солонгос, Англи, Сингапур, Монгол улсын эрдэмтэн судлаачид оролцож байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn