
2021.04.09
Тэргүүлэгчдийн ээлжит хурал цахимаар амжилттай хуралдлаа
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 04-р сарын 09-ний өдрийн 09:00 цагт 100 хувийн ирцтэй цахимаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд:
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 08 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ковид 19 цар тахлын халдварын эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх тухай асуудлыг Дүүргийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар танилцуулж баталлаа.
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2021 оны 03 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мандалмаа
Хуралдааны төгсгөлд Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийн нэгдүгээр улирлын тайланг намын бүлгүүдийн ажлын албанаас танилцууллаа.