Шинэ төмөр замын трасс батлагдлаа
“МТЗ” ТӨХК дээр хийгдсэн Урьдчилсан ТЭЗҮ мөн Газрын харилцаа, барилга, геодези газар зүйн газраас судалгаа хийж боловсруулсан трасс тогтоох трассын зургуудыг нэгтгэж шинэ төмөр замын трасс батлагдлаа.
Энэ талаар ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, ЗТБХБЯ-ны Зам тээврийн бодлогын газрын дарга Б.Махбал, Сайдын зөвлөх Ч.Ганбат трасс гүйцэтгэсэн “Гео мастер”, “Эко гедрогео” компанийнхан хэвлэлийн хурал хийлгэж энэ талаар танилцуулсан юм.
Трасс гэдэг нь төмөр зам барихаар батлагдсан чиглэлийн дагуу уул толгод, ус горхи, хөрс зэргийг харгалзан хаагуур зам тавихыг нарийвчлан судалсны үндсэн дээр баталж байгаа нарийвчилсан чиглэл юм.
Төмөр замын эхний шатанд баригдах суурь бүтцийн трассын төлөлвлөлтийн зургийг 1:100000 бүхий зураг дээр батлуулах ажлыг “МТЗ” ТӨХК гүйцэтгэнэ.
2010.11.03-ны өдрийн Засгийн газрын 283 тоот тогтоолоор “МТЗ” ТӨХК-д Төмөр замын эхний шатны суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг олгосон ба цаашдын төмөр замын суурь бүтэц барих геологи, геодезийн судалгааны ажил болон байгаль орчны нарийвчилсан үнэлгээний ажил хийгдэж эхлээд байна.
Төмөр замын трасс батлагдсанаас гадна, шинэ төмөр замын урьдчилсан ТЭЗҮ мөн бэлэн болсон, одоо трассын дагуу нарийвчилсан ТЭЗҮ хийгдэнэ.
Н.Цэндээ