2021.03.30
ШӨХТГ-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд хэрэглэгчдийн эрхийг зөрчихгүй байхыг даалгалаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиргаанд хэрэглэгчдийн эрхийг зөрчихгүй байх, орчин тойрны оршин суугчдад хүндрэл бэрхшээл учруулахгүй байх асуудлаар үйлчилгээгээ цэгцлэхийг даалгалаа.
Тус хүрээлэнгийн Дарга О.Үнэнбатад өнгөрсөн жилүүдэд удаа дараа хэрэглэгчдээс ирж байсан гомдол, саналыг давтахгүй ажиллахыг хүслээ. Мөн иргэдийн амарч зугаалах нийтийн эзэмшлийн талбайд шорлог хийж утаа униар гаргаж ая тухыг нь алдагдуулдаг гомдол, саналыг шийдвэрлэх, давтахгүй байх.
Ил задгай явагддаг худалдаа, үйлчилгээг эрхэлж буй ААН, хувиараа бизнес эрхлэгчдийн замбараагүй байдлыг болиулж, төвлөрсөн нэг цэгт байрлуулах.Талбай дээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудаа иргэдэд аюулгүйгээр гүйцэтгэж ажиллахыг даалгажээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn