Тосонцэнгэл сумын намын хороо “Шилдэг намын хороо”-гоор шалгарчээ
Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинарыг энэ сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж, Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулах батламжид гарын үсэг зурлаа.
Уулзалтаар Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө, 2021 оны Төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд яам болон аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргын баримталж ажиллах чиглэлийн талаар нэгдсэн ойлголт мэдээлэл өглөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хэлсэн үгэндээ, Алсын хараа-2050 урт хугацааны хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлж ажиллах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, Ковид-19 цар тахлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг орон нутагт иргэдийн эрүүл мэнд, эдийн засгийг дэмжсэн уян хатан, асуудлаа цогцоор тусгасан шийдвэр гаргаж ажиллахыг онцоллоо.
Тус уулзалтад оролцсон Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Улам-Оргих, аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал нарыг УИХ-ын гишүүн Б.Баярсайхан, Ц.Цэрэнпунцаг нар хүлээн авч уулзан, аймгийн хөгжлийн асуудлаар санал солилцож, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар харилцан ярилцлаа.
Мөн Монгол Ардын Намын 100 жилийн ойгоор Тосонцэнгэл сумын намын хороо “Шилдэг намын хороо”-гоор шалгарсанд тус хорооны дарга Б.Должинсүрэн болон намын хорооныхон, намын гишүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn